2014 оны 11 сарын 13

“21-р зууны түүх өглөө бүтээгддэг”

Cofee guyТа ажлын өдрүүдэд хэдэн цагт босдог вэ? Хотын төвөөс зайтай амьдарч, өглөө бүр ажилдаа 1 цагаас илүү хугацаа зарцуулж очдог бол 06:00 цаг орчимд босдог байх.

Ихэнх хүмүүс өглөө “За, одоо 15-хан минут” гээд хөнжилдөө шургаж байх үед, алсын алс АНУ-д өглөө эрт 05:00 цагт боссон Найкын CEO/Гүйцэтгэх захирал/ Марк Паркер аль хэдийн нэг цагийн өглөөний дасгалаа дуусгачихсан, 04:30 цагт босдог Apple-ын CEO Тим Күүк өөрийн ажилтнууддаа цахим шуудан явуулж, ажлын даалгавраа өгчихөөд, мөн адил 04:30 цагт боссон Starbucks/Старбакс/-ын CEO Ховард Шульц энэ үед аль хэдийн компани дээрээ ирээд ажлаа хийж байдаг.

Илүү дэлгэрэнгүй
2014 оны 03 сарын 21

Илүү цаг ба ажлын бүтээмж

for baiyto.jpg“ИЛҮҮ ЦАГ” гэсэн ойлголт хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж болгон дээр яригддаг. Хувийн компанид ажиллаж байгаа хүмүүст энэ ойлголт илүү хамаардаг. Учир нь тэд илүү цагаар ажиллавал тухайн ажилласан цагийн цалингаа тооцуулж авдаг. Ажлын үндсэн цагаас гадна нэмэлт цагт ажилласан тохиолдолд цалинг хэрхэн олгох тухай Монгол улсын “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 53-р зүйлийн1-т “Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно” гэж заасан байдаг.

Харин төрийн албанд энэ хууль үйлчлэхгүй байх явдал танил нөхдөөс чинь сонсогддог байх. Олон хүн илүү цагаар ажилладаг. Дээд албан тушаалтан гэнэт сууж үүнийг дуусга гэж ажлаар шахна, амралтын өдөр гэнэт дуудаж ажил өгнө, тухайн ажилтныг ямар хөтөлбөртэй, завтай эсэхийг үл харгалзан ажиллуулах гэх нь бий.

Илүү дэлгэрэнгүй